Monday, May 17, 2010

"Би" in Wonderland

Би яг одоо гайхамшийн оронд байна...

Энд бүх юм өөр юм. Энд нар баруунаас манддаг. Навч цэцэг цементнээс ургадаг. Намар, хавар гэсэн 2-хон улиралтай. Найз нөхөд гэж байхгүй атаат дайснуудтай.

Энд газар хөдлөлт болдоггүй, харин цуурхалаас улбаатай тэнгэр хөдлөлт болдог. Энд хүмүүс хөгшин настай төрөөд, хүүхэд болж залуужаад, сперм болж замхардаг. Зовлон болвол хүмүүс инээдэг, жаргаж байгаа нь энэ гээд уйлдаг. Хүүхдүүд архи ууж, хөлчүүхэн залуус сүүнд донтдог.

Энд ардчилал гэж байхгүй. Харин танилчлал байдаг. Танилийн өмнө төрийн төмөр нүүр тугалга болон хайлдаг, танилийн өмнө өрийн их данс цаас болон хийсдэг.

Энд Ромео Жулетта 2 хайр дурлалаас болж үхээгүй, харин мөнгөнөөс болж үхсэн. Мөнгөгүй Ромеод хэн ч дурлаагүй учираас õàðèéí îðîíëóó явж ажил хйисэн, тэнд очоод Жулеттатай танилцсан ч тэр үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн. Ийм учираас Шекспирт нь хүртэл жүжгийн санаа олдоогүй.

Мөрөөдөхөд хүртэл мөнгө төлнө. Мөрөөдлийг худалдаж авдаг. Түрээслэж болно, барьцаалж болно, бэлэглэж болно бас өвлүүлж болно. Ахиухан мөрөөдөл хувьдаа авахын төлөө авлига хүртэл төлдөг.

Энд хүмүүс бурханд залбирдаггүй харин захирал, даргыг шүтдэг. Хар машин, хаймар жийпнээс адис авдаг. Өөрсдийнхөө төлөө өрөөлийг золиослодог. Өрөөлийн төлөө өчүүхэн ч санаа зовдоггүй.

Энд "итгэл" гэдэг үг байдаггүй. Бүгд муу санаатай, атгаг бодолтой. "Сэтгэл" гэдэг үгийг бэлэгдлийн чанартай хэрэглэдэг. Даанч хойч үеийнхэн нь одоо энэ үгийг бараг хэрэглэдэггүй гэсэн.

Энд... энд... энд... Ярих юм даанч их, даанч блогийг цензуртэй бичдэг болсон гэсэн. Тийм болохоор ингээд өндөрлөе. Аягүй бол ад үзэгдэнэ.

Харин би яг одоо гайхамшийн оронд байна...

Thursday, May 13, 2010

Монголын Бахархал



Хоёр.

Монголчууд бид хил хязгаартай, өөрсдийн газар нутагтай
Мандан бадарч, бууран доройтож асан, буурал түүхийн амаргүй нугачаанд, цаг хугацааг элээн элж, Хятад, Орос хэмээх аварга 2 гүрний дунд, 1 сая 500 мянган хавтгай дөрвөлжин нутагтай, Монгол хүн бүр ''унасан газар, угаасан ус минь'' хэмээн өмчлөх ''эх оронтой'' улсаа бид, Гимилайн уулсын хэцүү бэрх орчилд хавчигнан амьдрах Түвд, Алдарт Саяны уулсын бэлд сүүрс алдан амьдрах Тувачуудын хувь заяаны дэргэд, дэлхийн Монголчуудын гэрэл гэгээ, итгэл найдварын төв нь болсон тусгаар Монгол нутагтай бид. Хятад, Орос их гүрний алинд ч уусгачихалгүй, алга дарам газрынх нь төлөө цус, хөлс, ухаанаа шавхан ирсэн өвөг дээдсийнхээ сүнсэнд нь ч залбирмуу. Халуун хүйтэн ч гэлээ говь, хангай, хээр хосолсон үзэсгэлэнт нутагтай, хатуу ширүүн ч гэлээ өвөл, хавар, зун, намар ээлжлэх 4 улиралтай Монгол орон минь байгаа цагт, унасан газар, угаасан усаа, зүрх сэтгэл, зүүд нойрондоо хайрлан дурсах, Монголчууд бид ''эх оронтой'' хүмүүсээ. Омог бардам байгтун.

Wednesday, May 12, 2010

Монголын бахархал



Нэг.

Монголчууд бид, цагтаа дэлхийн талыг эзэгнэж явсан өвөг дээдэстэй
''Монголчууд гэж хэн юм бэ?'' гэж асуусан асуултанд нь зохиолч С. Жаргалсайхан, эрдэмтэн Удвал нар ''Чингис хааны нууц түүх'' хэмэээх зохиолоороо дэлхий дахинд, ''Монголчууд дэлхийн талыг эзэгнэж, дэлхийн нэгдсэн улсыг байгуулж явсан агуу их хаадын үр удам'' гэж хариуллаа. Нэгэн зарлигийн дор нэгтгэн байгуулж, бас хөгжүүлэн өгсөн Бат, Хубилай хаадын их гүрнээс өнөөгийн зууны хүчирхэг том гүрэн, Хятад, Орос улс үүссэнийг ч, дэлхийн түүх ч, тэдний дунд орших Монгол улс ч мартаагүй. Тиймдээ ч бидний өвөг, эзэн Чингис хааныг энэ дэлхийн ''Мянганы хүн''-ээр тодруулж хүлээн зөвшөөрсөн бус уу.
Чухамдаа өөр хэнийг ч бус, зөвхөн бидний Монголын Чингис хааныг энэ мянганд ч шилдэгийн шилдэг агуу хүн гэж зөвшөөрөн ахуйд бид юунд толгой гудайх билээ. Чингисийн алтан ураг болох Зүчи, Цагаадай, Бат, Хубилай, Мөнх, Гүег, Төмөр, Батмөнх гэхчилэн агуу хаад, Мандухай цэцэн хатан, Чин ван Ханддорж, Сайн Ноён хан Намнансүрэн нарын үр удам нь билээ бид. Толгой дээгүүр, цээж тэнэгэр байгтун.

Миний хайрууд

МИНИЙ ХАЙРЫН АНХНЫ АЛХАМ-БИ ӨӨРӨӨ БАЙСАН
МИНИЙ ӨРӨӨЛИЙГ ХАЙРЛАХ ӨНДӨР АЛХАМ-ХАНЬ ИЖИЛ МИНЬ БАЙСАН
МИНИЙ ҮР ЖИМСЭЭ ТҮГЭЭХ ХАЛУУН ХАЙР-ҮР ХҮҮХЭД МИНЬ БАЙДАГ
МИНИЙ ҮНДСЭЭ ХАМГААЛАХ НАНДИН ХАЙР-ИЖИЙ ААВ МИНЬ БАЙДАГ
МИНИЙ БУСАДТАЙ ХУВААЛЦАХ СЭТГЭЛИЙН ХАЙР-АНД НӨХӨД МИНЬ БАЙДАГ
МИНИЙ БОДЛЫГ ХУРЦЛАХ ДАЛД ХАЙР-ДАЙСАН ӨРСӨЛДӨГЧ МИНЬ БАЙДАГ
МИНИЙ БИЕЭ ЗОРИУЛАХ УХАМСАРТ ХАЙР-АМЬДРАЛ МИНЬ БАЙГ
МИНИЙ БУЛШИЛЖ ШИНГЭХ ЭЦСИЙН ХАЙР-ЭХ ОРОН МИНЬ БАЙГ

Tuesday, April 1, 2008

Монгол хүн ба ..............


Монгол хvний судсаар уудам тал шиг эрх чєлєєт бие даасан цус урсана. Бие даасан буюу индивидуальный цус нь хэний ч хараат бус, хэнтэй ч эвсэж нєхєрлєхгvйгээр амьдрах чадварыг тєрvvлнэ. Ингэж Монголчууд уул уулын бэлд жалга дов бvхэнд ганц нэгээрээ нvvдэллэн амьдрах бєлгєє. Нvvе гэвэл тэмээтэй, саая гэвэл vнээтэй, идье гэвэл хоньтой ямаатай, явъя гэвэл морьтой єрх айл хэний ч гар харахгvйгээр єєрєє єєрийгєє болгож л орхино. Ийм амьдралаас хамтын хєдєлмєр, эв нэгдэл гэдэг ойлголт тєрдєггvй. Яагаад гэвэл хамтрах нэгдэх шаардлагагvй. Хэрэв Монголчууд тариачин ард тvмэн байсан бол єєр л дєє. Єргєн уудам тариан талбайг ганц єрх айл боловсруулж чадахгvй. Урт шуудуу ухаж усалгаа бордоог хийх бvл дутах тул заавал олуулаа хvчээ нэгтгэх шаардлага гарна. Хувь газраа бєєрєєр нь шахаж нийлvvлээд дундуур нь нэвт шуудуугаа ухаж усалгаа хийх нь хэн хэндээ ашигтай болно. Харин хэн нэгэн шуудуу далангийн усыг боож бохирдуулах гэвэл хамтын хvчнээс шийтгэл хvлээнэ. Энэ бол хамтын хvчээр босгосон хєдєлмєрєє хамт олноороо яг єєрийн хєрєнгє шиг хайрлаж байгаа хэрэг юм. Ингэхээр газар тариалан, vйлдвэрлэл эрхэлдэг ард тvмэн илvv хамтач, эв нэгдэлтэй байдаг юм. Нvvдэлчид бол амиа бодсон, аливаа хєдєлмєрийг vл ойшоосон, бvтээн босгох биш булаан эзэрхийлэхийг урьтал болгодог улс гэдгийг тvvхээс харж болно.

Сайн уу?


Элэг нэгт ахан дүүс та нартаа Амар байна уу? хэмээн мэндчилье.

Цагийн салхи, амьдралын эрхээр энд тэнд түр хугацаагаар таран одсон Монголын мянга мянган залуус та бүхэндээ сайныг ерөөе.
Ороо бусгаа нийгмийн өөрчлөлт, ойворгон сагсуу өөрийгөө бодсон төрийн томчууд, улстөрчид, муу хүмүүс, өнөө цагийн хатуу бүхэн та бүхнийг харьд одоход хүргэсэн.

Урьд нь би та нартаа гомддог байлаа.

Элдэв үгээр дайрдаг байв. Зугтагсад, Хувиа хичээгсэд гээд л. Монголдоо хурдхан ИР гээд л.
Та нар намайг ВИЗ нь гараагүй гээд л.
Би хариуд нь үлдэгсэд бүгд ВИЗ нь гараагүй хүмүүс биш гээд л.
Та нар намайг атаархагч гээд л.
Би хариуд нь “Та нар ясаа ч болтугай Эх орныхоо хөрсөнд булаарай, тэгвэл ядаж Бордоо болно” гээд л.
. . .
Энэ бүхний эцэст би, бид яах гэж ингэж муудалцана вэ? гэж бодлоо.

Би өөртэйгээ ярилаа, өөрөөсөө асуулаа, бодлоо . . .?

“Би Та нарыгаа яах гэж явсныг мэдэж байгаа юм байна.
Та нар минь хувиа хичээгээгүй юм байна.
Монголдоо хурдан ирэх гэж ТЭМҮҮЛЖ байгаа юм байна

Монголоо ХӨГЖҮҮЛЭХИЙГ хамгаас их хүсч байгаа юм байна” гэсэн хариуг дотор хүн минь НАДАД хэлж өглөө.

Одоо яахав ээ? гэж өөрөөсөө асуулаа . . .

Та нартайгаа ХАМТ байх ёстой юм байна гэдгийг ОЙЛГОЛОО. Мэдээлэл харилцаа хөгжсөн өнөө цагт ТА нар дэргэд минь байгаа юм байна.
Захих зүйл байгаа юм байна.
Ирэхдээ Надад, Бидэндээ, Монгол эх орондоо БЭЛЭГТЭЙ ирээрэй гэж захих ёстой юм байна.

Ирэхээсээ өмнө бидэнд явуулах БЭЛЭГ хэрэгтэй юм байна. Та нартаа захья.

-Хэрвээ Чи наанаа өндөр цалин авч байгаа бол наадуул чинь яаж өндөр цалин өгч чадаж байгаа талаарх СУДАЛГААГ НЬ.
-Ямар хэмжээтэй байшин хэрэг болдог вэ? ЗУРГИЙГ НЬ.
-Хэдэн хүн ажилладаг юм бэ? АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРИЙГ НЬ.
-Ямар техник хэрэглэдэг юм бэ? ЖАГСААЛТЫГ НЬ.
-Үүнийг Монголд хэрэгжүүлж та нар чадах уу? АСУУЛТЫГ.

Үүнийг та нар бидэндээ явуулчих юм бол БИД энд дараах зүйлсийг хийгээд БАЙЖ байя.

-Барилгыг нь бариад БАЙЖ байя.
-Хотынх нь суурийг ТАВЬЖ байя.
-Хүмүүсээ нь бэлтгээд НИЙГЭМШИЖ байя.
-Техникийг нь судлаад МОНГОЛЧИЛЖ байя.
-Мөнгийг нь цуглуулаад ХАДГАЛЖ байя.
-Чадахаа хийгээд БҮТЭЭЖ байя.
-Эрүүл мэнддээ АНХААРЧ байя.
-Эх орноо нүд цавчилгүй МАНАЖ байя.

Ирэхдээ бас БЭЛЭГТЭЙ ирээрэй. Шуналтчихлаа уучлаарай.

-Өндөр мэдлэг ӨВӨРЛӨӨД ирээрэй.
-Туршлага, дадлага ӨВЛӨӨД ирээрэй.
-Технологийг нь тархиндаа НУУЦЛААД ирээрэй.
-Өнөр өтгөн гэр бүлээ ДАГУУЛААД ирээрэй.
-Нилээд хэдэн доллар ЦҮНХЛЭЭД ирээрэй.
-Хамгийн гол нь ЗАХИАЛГЫГ нь аваад ирээрэй. Энэ бол хамгийн ГОЛ нь.

Тэгэх юм бол цөмөөрөө борцтой цайгаа хуваан ууж байгаад л БУЖИГНУУЛЖ өгнө дөө. Тэр үед ДЭЛХИЙ биднээс гуйхгүй яах вэ дээ “Хийгээд өгөөч? гэж.
ЗАХИАЛГААР л тасрахгүй бол бид алзахгүй.

Эх орон чинь та нарыгаа хүсэн хүсэн ХҮЛЭЭЖ байна. Ярих зүйл ихтэй ирээрэй.
Цөмөөрөө Хамтдаа бужигнаж байхсан. Олуулаа байх ч сайхан даа.

Тэр цаг удахгүй дээ.

Олхонууд овогт Мөнхбаатарын Энхтулга